//Испанид тоглолтоор туршилт хийв

Испанид тоглолтоор туршилт хийв

Барселонд 5000 үзэгчтэй тоглолтоор коронавирусийн тархалтыг шалгалаа. 5000 үзэгчийг хоёр долоо хоногийн турш ажиглахад зургаан тохиолдол илэрчээ. Үүнээс олон хүн цугларахад халдвар тархах эрсдэл бага байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.Энэхүү туршилт нь дэлхийн өнцөг булан бүрт соёлын, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжтойг харууллаа. Тоглолт болох өдөр Барселон хотын гурван цэгт шинжилгээний цэг ажиллуулж, тоглолт үзэх хүмүүсээс түргэвчилсэн тест авч 10-15 минутын дараа шинжилгээний хариуг гар утсанд нь илгээжээ. Зөвхөн сөрөг хариутай иргэдийг Барселон хотын цэнгэлдэх хүрээлэнд болох Catalan indie хамтлагийн тоглолтыг үзэх боломж олгов. Шинжилгээ, маск зэргийн үнийг тасалбарын үнэд багтаасан байна. Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нь ойрын үед хориотой хэвээр байгаа ч Испанид болсон энэхүү туршилтын үр дүн нь халдварын түвшингийн хувьд гэгээтэй мэдээ болж байна.