//“Хаадын гэр” ХХК-ийн Олон улсын импортын үзэсгэлэнд дархлагдлаа

“Хаадын гэр” ХХК-ийн Олон улсын импортын үзэсгэлэнд дархлагдлаа

Дэлхийн хамгийн том далайн боомтын нэг, худалдааны төв хэмээгддэг Шанхай хотод 11 дүгээр сарын 5-10-ны хооронд Олон улсын импортын үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.
“China international import expo 2018” нэртэй тус арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан юм. Үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс тэргүүн бизнесмэнүүд оролцсон бөгөөд арга хэмжээг нээж БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин үг хэлсэн юм.
Энэхүү үзэсгэлэнд Монгол улсаас шилдэг 24 компани оролцсон бөгөөд #Хаадын_гэр”-ийн бүтээлүүд үзэсгэлэнгийн гол хэсэгт байршиж, үндэсний өв соёлын онцлог, Хүннүгийн үеийн үүх түүхийг гадны олон орны хүмүүст таниуллаа. Эл хамт олны ур ухаан, хөдөлмөр шингэсэн бүтээлүүд үндэстнээ төлөөлөн төв хэсэгт заларсан нь бахархам байлаа. Шанхайн үзэсгэлэнгийн танхимд бүтэн жилийн турш “Хаадын гэр” ХХК-ийн бүтээлүүд байрших болсон юм. Тус төвийг зорин очсон хэрэглэгчид бүтээгдэхүүнийг худалдаж авахаас гадна олноор захиалга өгөх ч боломж нээгдсэн нь олзуурхууштай.
Үзэсгэлэнд 172 орон, бүс нутгаас ирсэн 3600 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, уулзалт зохион байгуулан хамтран ажиллах гэрээ зурсан билээ. Арга хэмжээ зохион байгуулагдсан #Шанхай_хотын “Үндэсний Үзэсгэлэнгийн Танхим” нь нийт 1.500.000м2 талбайг эзэлдэг, одоогийн байдлаар дэлхийд хамгийн томд тооцогдож буй цогц байгууламж юм.
Улс орнуудын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчид нэгэн дээвэр доор цуглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэлтэй болох, дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ импортлох маш том боломжийг олгож буйгаараа арга хэмжээ үр өгөөжтэй байлаа .