//Этиоп улсад гар утасны хэрэглээ нэвтэрнэ

Этиоп улсад гар утасны хэрэглээ нэвтэрнэ

Дэлхийд хөдөлгөөнт холбооны хэрэглээгээр хамгийн хаалттай орнуудын нэг болох Этиоп улсад гар утасны сүлжээ нээгдэж, харилцаа холбооны салбарт өрсөлдөөнийг бий болгохоор шийджээ.

Тус улсын Сангийн яамнаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах хоёр тендер ирснийг Даваа гарагт мэдэгдэв. Нэг нь Өмнөд Африкийн MTN сувгийнх. Нөгөө нь Их Британий Vodafone-тэй хамтарсан Кени улсын Safaricom  консорциумаас үйл ажиллагаа явуулах хүсэлтээ илэрхийлсэнийг яамны ахлах зөвлөх шийдвэрийг долоо хоногийн дотор гаргахаа мэдэгдлээ. Гар утасны хэрэглээг улсдаа нэвтрүүлэх нь улс орны эдийн засгийг чөлөөлөх алхамуудын нэг хэсэг юм. Тус улсад худалдаа, наймааны өрсөлдөөнийг чөлөөлж байгаа нь наймаа эрхлэдэг хүмүүсийн хувьд таатай явдал болж байна.

Тендерт шалгарсан оролцогч нь үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг авах боловч гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг одоохондоо зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв.