//Сибирийн бар тосгонд орж ирэв

Сибирийн бар тосгонд орж ирэв

Сибирийн бар Хятадын Хэйлонжан тосгонд нэвтрэн тосгоны иргэдрүү дайрсан явдал боллоо. Азаар хүмүүс гэмтэж бэртээгүй бөгөөд машинтай явсан хүмүүсрүү дайрсан бичлэг нь хүмүүсийн анхаарлыг татаж, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Машин жолоодож явсан бүсгүй бидэнд зугтахад дэндүү оройтсон байсан ба бар бидний машиныг эвдэж, цонх хагалсан гэж сурвалжлагчид хэлэв.

 Барыг барих хүртэл тосгоны хүмүүсийг гэрээсээ гарахгүй, хаалга цонхоо түгжихийг сануулан нутгийн иргэд болон амьтан хамгаалах ажилтнууд барьж чадлаа. Сибирийн тосгонд нэвтэрсэн барыг муурны төрлийн амьтад хамгаалах газарт хүргэсэн байна.