//Энэ жил 20 мянган элсэгч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоо бий

Энэ жил 20 мянган элсэгч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоо бий

Энэ жил ЕБС-ийг ойролцоогоор 17.000 орчим хүүхэд төгсөж байна. Үүн дээр өмнөх онд төгссөн хүүхдүүд нэмэгдээд 20.000 орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгнө гэсэн урьдчилсан тооцоолол байна.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-нд  Монгол улсын түүх, Физик хичээлийн шалгалтаар эхэлнэ.

  • 17-нд Монгол улсын түүх, Физик
  • 18-нд Хими, Газарзүй, Англи хэл,
  • 19-нд Биологи, Математик,
  • 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг тус тус шалгалт зохион байгуулагдана.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор мэдэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.