//Аутизмтай хүүхдүүдэд зориулагдсан робот бүтээлээ

Аутизмтай хүүхдүүдэд зориулагдсан робот бүтээлээ

Хонконгийн профессор Аутизмтай хүүхдүүдийн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох ур чадварыг дээшлүүлэхэд туслах роботууд бүтээлээ. Энэ роботонд сургалтанд баталсан боловсролын хөтөлбөрүүдийг суулгасан байна. Робот бүтээсэн эрдэмтэд болон сайн дурын ажилтнууд нь ашгийн бус байгууллагын ажилтнууд юм. Робот 3-аас 18 насны аутизмтай хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд тэднийг нийгэмшүүлэхэд нь туслахад чиглэгддэг.

Хятад улсын Хонконгийн их сургуулийн боловсролын сэтгэл судлалын дэд профессор Кэтрин Со 2015 онд нээлтээ хийснээс хойш 1200 гаруй хүүхэд энэ програмыг ашигласан гэж Ройтерс агентлагт ярьжээ.

“Аутизмтай хүмүүс бусадтай харьцах хүсэл эрмэлзэл багатай, хүрээлэн буй ертөнцөд хэт мэдрэмтгий байдаг” гээд. “Тиймээс бид нийгмийн роботыг бүтээж тэдний сэтгэлийн түгшүүрийг багасгахын тулд тэдэнд нийгмийн ур чадвар эзэмшүүлэхэд ашигладаг.” Роботууд нь хүүхдүүдийг аман харилцан ярианд оролцуулдаг. Нэг ангид хоёр жижиг робот амьдралд тохиолдож болох үзэгдлүүдийг жүжигчилж үзүүлдэг. Жишээ нь уур уцаараа хэрхэн барих, ямар тохиолдолд хашгирах зэргийг хүүхдүүдэд хөндлөнгөөс харах боломж олгодог. . 41 настай Мусе Вонг 5 настай охин нь хөтөлбөрт хамрагдаад 7 сар болж байгаа бөгөөд нийгэм, олон нийтийн харилцааны чадвар нь эрс сайжирсан гэжээ.

Robots help autistic children boost social skills – YouTube