//УИХ дахь ажлын хэсгүүд энэ долоо хоногт…

УИХ дахь ажлын хэсгүүд энэ долоо хоногт…

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн 2021 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

04 дүгээр сарын 26-ны Даваа гарагт:

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн  байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

04 дүгээр сарын 27-ны Мягмар гарагт:

  • Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурлын даргын 2021 оны 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор газар эзэмших, ашиглахтай холбоотой газрын харилцааг зохицуулсан хууль тогтоомж болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

04 дүгээр сарын 28-ны Лхагва гарагт:

  • Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн  байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамалын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

04 дүгээр сарын 29-ний Пүрэв гарагт:

  • Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас  “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

04 дүгээр сарын 30-ны Баасан гарагт:

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.