//Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ

Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ

Лобби компаниудыг бүртгэдэг АНУ-ын бүртгэлийн санд АН-ын дарга асан Ц.Тувааны нэртэй, О.Цогтгэрэлийн гарын үсэгтэй Монгол Улсын Ардчилсан нам нь АНУ-ын DCI лобби групптэй 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нөөс зургаадугаар сарын 12-ны хооронд хамтран ажиллахаар тохирсон гэрээ байршсан нь монголчуудын айдас, гайхаш хоёрыг төрүүлээд байгаа. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд АН нь DCI лобби группт 50 мянган доллар төлнө. Харин Америкийн хэвлэл мэдээллийг ашиглан мэдээ тараахдаа 100 доллар төлнө. Нийтдээ 150 мянган долларыг АНУ руу урсгаж, гадны байгууллагуудыг дотоод сонгуульд ашиглах гэж байгаа энэ гэрээний талаар Ц.Туваан, О.Цогтгэрэл нар олигтой тайлбар хийж чадахгүй, олны өмнө ч гарч ирж чадахгүй хэд хонолоо. Өрсөлдөгч улс төрийн нам нь хуурамч мэдээ цацсан бол аль хэдийнэ шүүрч аваад гол дүрд тоглосон явж байх учиртай тэд яагаад амаа үдсэн бэ?

Америкийн лобби компанийг түшиглэн тус улсын хэвлэл мэдээллийг дотоод сонгуульд ашиглах гэрээ хийж, захиалага өгч байгаа жинхэнэ эзэн нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга байсан нь дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн мэдээнүүдээс нотлогдож эхэллээ.

Гэрээнд нэр дурдсан байсан гурван хүний нэг Райн Грилло гэгч нь Вашингтон пост сонины сурвалжлагч Изабель Хуршудян гэдэг сэтгүүлчид 4 сарын 21-нд имэйлийг орчуулан хүргэе.

112-1-1024x176 Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ

Энэхүү мэйлд “President Battulga, whom my firm represents in the US” гэсэн байна. Үгчлэн орчуулбал “АНУ-д манай компанийн төлөөлж буй Ерөнхийлөгч Баттулга” гэдгийг тод тусгаад өгчээ.

Дотоод сонгуульдаа Мьянмарт төрийн эргэлт гарахад нөлөө үзүүлсэн, гадны лообий компанийг ашиглах гэрээг би байгуулаагүй гэж Ц.Туваан УИХ-ын чуулган дээр нүүр бардам мэдэгдсэн. Ц.Туваан ингэж хэлэх нь аргагүй байж. Энэ гэрээнүүдийг хийсэн жинхэнэ эзнийг Вашингтон пост сониныхон зарлан Монгол дахь төлөөлөгчөө Х.Баттулга хэмээн зарлажээ. Х.Баттулга өөрөө ёсчлон хэрэгжүүлж эхэлсэн Үндсэн хуулиа зөрчин, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд янз бүрийн арга хэрэглэж байгаа. Үндсэн хуулийн цэц, ЗХЖШ, Улсын дээд шүүх рүү дараалан гүйж, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн.

Энэ хүн дотооддоо үймээн дэгдээж, харин гадны хэвлэлүүдэд захиалга өгч, эх орноо харлуулах бичвэрүүдийг явуулж байгааг Вашингтон пост сониныхны мэйл баримтаар нотлоод өглөө. Ёстой газар дээрээ баригдлаа даа.

Гэхдээ энэ мөнгө хаанаас төлөгдсөн бэ? Монголоос уу, гадаад данснаас уу? Ёстой нөгөө оффшор данснаас Билли Лим төлсөн юм биш байгаа гэсэн ауултууд урган гарч байна. Үүнийг эрж хайх тодруулах нь чухал юм. Вашингтон пост сониныхны мэйлд дурдагдсан өөр нэг маш ноцтой асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын “маргаашийн хэлэлцүүлгийг түүний АН бойкотлоно” хэмээн бичигдсэн мөрүүд.

176176949_213218943901646_4830700716743221529_n-1024x372 Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ

Х.Баттулга яахаараа дэлхий нийтэд Монголын УИХ-аар хэлэлцэх гэж байгаа асуудлыг хоёр өдрийн өмнө зарлаад, энэ чуулганыг АН бүлэг бойкотлоно гэж мэдэгдэв ээ. Үндсэн хуулиараа намын харьяаллаас татгалзсан нам бус байх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч АН-ын УИХ дахь бүлгийг төлөөлөөд гадаадад мэдээ явуулж, мэдэгдэл хийгээд байгаа нь хууль зөрчсөн үйлдэл үү, хувийн сонирхол уу юм уу.

Х.Баттулга уг нь Вашингтон пост сониныхонд явуулсан мэйлдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу нэмэлт өөрчлөлт орж байгаа гэдгийг албаны хэллэгээр нь бичиж ёстой байв. Гэвч манай Ерөнхийлөгчөөс ийм үг гарсангүй. Харин ч эсрэгээр АН-ын Ерөнхийлөгч юм шигээр МАН нэг намын дарангуйлал тогтоож бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, Монгол улс, ард түмний ирээдүйд аюул учруулж байна гэжээ.

Үнэн хэрэгтээ Х.Баттулгын хүслээр МАН тарвал ганцхан Х.Баттулгын нам л үлдэх юм байна. Тэгэхээр нэг намын, улмаар нэг хүний дарангуйлалыг МАН биш Х.Баттулга тогтоох санаатай яваа энгийн логикоор л ойлгогдож байгаа юм. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр гадны сонинд нийтлүүлэх гэж өгсөн нийтлэлийн гарчиг хүртэл ийм агуулгатай гарч ирснийг юу гэж ойлгох вэ.

Өнөөдөр гадны хэвлэлүүдэд Х.Баттулгын Монголоос явуулсан ядарсан улс төр, хов жив гараад эхэллээ. Энэ нь хэн тархи угааж, хэн хүн гүтгэх хар технологийг дотооддоо ч гадаадад ч явуулж байгаа вэ гэдгийг эзэнтэй юутай хээтэй нь ил болгож орхив. Х.Баттулга Америкийн хэвлэлүүдийн мэдээний араас “Барууны нэр хүндтэй сонинд ингэж бичжээ, Нээрээ л МАН дарангуйлал тогтоох гээд байна” хэмээн ярих байж л дээ. Гадны сонинуудад өндөр төлбөртэй ийм мэдээллүүд гараад ирвэл одоо гайхах хэрэггүй. Тэдэнд Х.Баттулга 100 ам.доллар төлчихсөн.

Харин тэрхүү мэдээллийг дотооддоо яаж ашиглах гэж байгаа вэ. Мьянмарын төрийн эргэлт хийдэг хунтад зөвлөгөө өгдөг компани Монголд юу бэлтгэж байгаа вэ гэдгээс бид болгоомжлох, сэрэмжлэх ёстой. Энэ их мөнгийг Х.Баттулга ямар данснаас гаргасан вэ, яг хэн гэгч хүн Монголоос Америкийн лообий компанитай холбогдон заавар, чиглэл өгч байгаа вэ гэдгийг хуулийнхан шалгах хэрэгтэй болов уу.

15151515-3-791x1024 Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ
151515151515-788x1024 Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ
15151515151515-1-790x1024 Гадны лобби грүппт 50, Америкийн хэвлэлүүдэд 100 мянган доллар төлөх гэрээ байгуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга байжээ

Б.Ирээдүй