//Урт өвлийн дараах үнээний баярт гадаалга

Урт өвлийн дараах үнээний баярт гадаалга

Урт удаан өвлийн улирал эцэс болж үнээнүүд гадаалахдаа хөөрч баярлан үсэрч буй нь интернэт орчинд хүмүүсийн анхаарал татаж байна

Шведийн уламжлалт “үнээний гадаалга” нь жил бүр дэлхийн өнцөг булан бүрийн саалийн аж ахуй эрхлэдэг мянга мянган аялагч, жуулчдын сонирхлыг татсаар ирсэн.

Энэ жил коронавирусын хязгаарлалтын улмаас “үнээний гадаалга” арга хэмжээг онлайнаар харуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, гэртээ байгаа хүмүүсийг багагүй хөгжөөгөөд байна.   

“Үнээний гадаалга” нь Нордикийн бүс нутгийн тариаланчдын дунд уламжлал болсоор ирсэн бөгөөд хотын оршин суугчидад ууж, хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүн нь ямар амьтнаас гарч байгааг харах боломжийг хэрэглэгчдэд олгохоор зохион байгуулдаг. 

Арла сүүн бүтээгдэхүүний үйлдвэр энэ жилийн анхны арга хэмжээгээ лайваар үзүүлсэн байна.

(1) Swedish cows jump for joy after long winter – YouTube