//J&J вакциныг дахин тарьж эхэлнэ

J&J вакциныг дахин тарьж эхэлнэ

  1. АНУ-ын Халдварт өвчин хянах төвөөс Баасан гарагт Жонсон энд Жонсоны нэг удаагийн тариурт вакцины хоригийг цуцласанаа мэдэгдлээ.

Энэхүү нэг удаа тарих вакцин нь цусны бүлгэнэл үүсгэж байна гэдэг шалтгаанаар тарихыг нь 10 хоног хязгаарлаж байгаад дахин хэрэглэхийг зөвшөөрлөө. Вакцин тариулах хүнд болон тарьж байгаа эмч, сувилагчид шинэчилсэн мэдээллийн хуудас өгөх ба эрсдлийн талаар сэрэмжлүүлэх болно гэв. Хуралд танилцуулсан дүн шинжилгээнд Халдварт өвчин хянах төвийн ажилтнууд өөрсдийн олж тогтоосон синдромын тохиолдол нь 50-аас доош насны эмэгтэйчүүдэд нэг сая тун тутамд долоо тохиолдож, 30-39 насны эмэгтэйчүүдэд хамгийн өндөр эрсдэлтэй байгаа бол 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд болон бүх эрчүүдэд өтгөрөлт нь нэг сая тун тутамд нэг хувь илэрч байгааг шинжилгээний дүн харуулж байна. Нийтдээ гурван хүн нас барсан гэж албаныхан мэдээлэв. Бүтэн нэг өдөр үргэлжилсэн хурлын дараа санал хураалтаар тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхэд дийлэнх санал нэгдэв.  Хоёр тун шаардагддаг, хэт хүйтэн температурт хөлдөөсөн байх шаардлагатай Pfizer Inc ба Moderna Inc-ийн өндөр үр дүнтэй вакцинуудаас ялгаатай нь J & J-ийн вакциныг нэг тунгаар хийж, тогтмол хөргөлтийн температурт хадгалж болох тул энэ нь хатуулгийн хувьд илүү сайн сонголт болж өгдөг. J&J вакцин хийлгэсэн, цусны бүлэгнэл, цусан дахь ялтас багатай хүмүүст цус өтгөрлийг задлах зорилгоор түгээмэл хэрэглэдэг цус шингэлдэг гепариныг хэрэглэхээс зайлсхийхийг эмч нараас уриалав. Вакцинаас үүдэлтэй цусны бүлэгнэлтийн хувьд гепарин нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Вакцины шошгон дээр тромбоцитын тоо багатай цусны бүлэгнэлтийн талаар анхааруулга нэмж оруулахыг зөвлөж хүмүүст нэг тунгийн вакцин хийлгэх сонголтыг өгөх нь илүү олон хүнийг вакцинд хурдан хамруулж, орон гэргүй эсвэл хоригдож байгаа зарим хүн амыг хамгаалах болно гэж онцлов.  АНУ-д насанд хүрэгчдийн 35% нь бүрэн вакцин хийлгэсэн бөгөөд 53% нь эхний тунгаа хийлгээд байгаа гэж халдварт өвчин хянах төвөөс мэдээллээ. АНУ нь 570,000 орчим Ковид-19 нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа орнуудын нэг юм.