//УИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ энэ долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөс энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна.
Уг жагсаалтаас харахад энэ долоо хоногийн анхаарлын төвд Үндсэн хууль тойрсон асуудлууд байх бөгөөд У ИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой гаргасан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх бол Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар болно.
Түүнчлэн 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.