//АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ

АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4 дүгээр бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакинд хамруулж эхэлсэн. Тодруулбал нийт 6800 иргэнийг синофарм вакцины 1 дүгээр тунд хамруулсан байна.

Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. Өнөөдрөөс АстраЗенека  вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд хамруулах юм. 

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 634240, хоёрдугаар тунд 1178 иргэн хамрагдсан байна.