//Германы хотуудад интоор цэцэглэн өнгө нэмж байна

Германы хотуудад интоор цэцэглэн өнгө нэмж байна

Германы түүхэн хотууд жуулчдын анхаарлыг ихэнхдээ татдаг ч байгалийн гоо үзэсгэлэн мөн адил гайхшруулдаг.

Фрюхлинг хотод Японы интоорын модод цэцэглэж Герман даяараа дахин нэг уйтгартай саарал өвлийн улирал дууссаныг мэдэгдэн өнгө оруулж байна.

Хаврын биелэл болсон энэхүү цэцгийн дэлбээлэхийг иргэд тэсэн ядан хүлээдэг болжээ. 

Дөрөв, тавдугаар сард нэгээс гурван долоо хоногийн турш (цаг агаараас хамаарч) алдарт интоорын цэцэгс нь явган зорчигчид, гэрэл зурагчид, аялал зугаалга зохион байгуулдаг газруудын сонирхлыг татдаг.

Яг хэзээ цэцэглэж оргилдоо хүрэхийг таамаглах нь боломжгүй байдаг.

Хоёр Герман дахин нийлсний дараа “Японы Уламжлалт Сакура” кампанит ажлын хүрээнд Асахи телевиз Герман болон дэлхийн бусад оронд Сакура цэцгийн мод бэлэглэхээр 140 гаруй сая иен /ойролцоогоор 1 сая евро/ цуглуулж, энэ ажлын хүрээнд Германы олон хотуудад интоорын мод цэцэглэх болсон юм.