//Ази гаралтай Америкчууд бие хамгаалах хичээлд хамрагдаж байна

Ази гаралтай Америкчууд бие хамгаалах хичээлд хамрагдаж байна

Ази гаралтай Америкчуудыг үзэн ядах гэмт хэргийн талаархи мэдээллүүд  АНУ даяар асуудал болоод байгаа энэ үед Калифорнийн Гарден Гроувын нэгэн сургууль тэдэнд хэрхэн өөрсдийгөө хамгаалахыг зааж өгч байна.

47 настай Там Нгуен бол Advance Beauty College-ийн хамтран эзэмшигч бөгөөд түүний эцэг эх нь Америкт ирсний дараа эхлүүлсэн бизнес юм.

Өнгөрсөн сард Атланта хотод болсон спад үйлчлүүлж байсан Ази гаралтай Америкчуудыг буудсан аймшигт хэрэг гарч хэд хэдэн ази эмэгтэйчүүд амиа алдсан. Энэ хэрэг Нгуений гэрийн ойролцоо гарсан.

Нгуен удалгүй гоо сайхан, үс засалтын хичээл заахаас илүү өөрийгөө хамгаалах хичээл заахаар шийдсэн гэж хэлэв.

“Одоо л сурах, шударгаар асуудалд хандах боломж байгаа гэдэгт би итгэж байна. Энэ нь яг эндээс эхэлнэ … Энэ нь бидний улс төрийн хуваагдал, шашны ялгаа, нийгмийн ялгаанаас биш харин хүн хоорондын харилцан үйлчлэлээс эхэлдэг. “

Хоёр долоо хоног тутамын хичээлд хуучин үсчин, гоо сайханы сургалтад ашигладаг байсан манекенуудын толгойг тулааны урлагт ашигладаг болж багш нар 50 орчим оюутанд болзошгүй халдлагаас өөрсдийгөө хамгаалах янз бүрийн арга техникийг заадаг.