//Нэн ховордоод буй бар зулзагалалаа

Нэн ховордоод буй бар зулзагалалаа

Нэн ховордоод байгаа цагаан бар, бенгалын барын дундаас 3-р сарын 12-нд дөрвөн судалтай зулзага мэндэлсэн нь Гаванагийн амьтны хүрээлэнгийн бар үржүүлэх хөтөлбөрийн 20 гаруй жилийн турш устаж үгүй болох аюулд орсон амьтдыг үржүүлэх ажил хийсний үр дүнд гарлаа хэмээн амьтны хүрээлэнгийнхэн баяраа тэмдэглэж байна

Зулзагууд Фиона ба Гарфилд нараас төрсөн ба хараахан нэр өгөөгүй байгаа бөгөөд хүйсийг нь зарлаагүй. Төрөлт хэвийн явагдаж, эх зулзагуудын биеийн байдал сайн байгаа гэж тус амьтны хүрээлэнгийн ажилчид мэдэгдлээ.

Дөрвөн зулзагын нэг нь устаж үгүй болоход ойрхон болсон цагаан бар, бусад гурав нь бенгалын бар байгаа нь амьтны хүрээлэнгийн ажилчид болоод амьтан судлаачдын хувьд баярт үйл явдал болоод байна  

Бангладеш, Энэтхэг, Балбын ойд хэдэн мянган бар амьдардаг байсан ч тэдний тоо эрс буурч 2500 орчим болсон гэж зэрлэг ан амьтдын мэргэжилтнүүд хэлж байна. Хулгайн ан, ойн хомсдол, хэт их ан агнуур бүгд энэ хүнд байдалд нөлөөлсөн.

“Амьтны хүрээлэнд байгаа бүх төрөлт чухал боловч энэ төрөл зүйлийг дэлхий ертөнцөөс алга болох аюулаас бид туслаж байгаа учраас устах аюулд ороод байгаа амьтан төрөхөд бид илүү их ач холбогдол өгдөг” гэж Кордеро хэлэв.

Дэлхийн есөн барын дэд зүйл байдгаас гурав нь өнгөрсөн зуунд устаж үгүй болсон бөгөөд олон эрдэмтэд дөрөв дэх нь Өмнөд Хятадын барыг аль хэдийн устсан гэж үздэг.