//Ковид19 халдварын үед ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмнэлгүүдэд хуваариллаа

Ковид19 халдварын үед ашиглах хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмнэлгүүдэд хуваариллаа

Эрүүл мэндийн яамнаас 18 эмнэлэгт 111 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч хуваариллаа. Ковид19 халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчилтөрөгчийн аппарат болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд болоод байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчилтөрөгч өтгөрүүлэгч хуваарилжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв 15 ширхэг , Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 6 ширхэг, Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 13, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг 5, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Бага-хангай дүүргийн Эрүүл мэндийн төв 5, Сэргээн засах клиник төв 5, Өргөө амаржих Газар 2, Хүрээ амаржих Газар, Амгалан амаржих Газар Энэрэл эмнэлэгт тус бүр 3, Наркологийн эмнэлэг 3, Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төвд 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч ашиглана.

Өмнө нь нийслэлийн хэмжээнд 170 ширхэг хүчил төрөгч өтгөрүүлэгч байсан бөгөөд ийнхүү 111 ширхэгээр нэмэгдүүлж байна.