ЖДҮДС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг ээлж дараалан зарлаж, иргэдийн бухимдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд бусад гишүүд шиг өөрийнхөө хувь эзэмшдэг болон төрсөн ах дүүгийнхээ нэр дээрх компаниудаар зээл авсангүй. Гэвч “Баянчандмань милк” ХХК З.Энхболдтой хамааралтай юм байна. Эзэн нь З.Энхболд ба түүний дүү З.Хишигтогтох гэдэг нь баримтаар батлагдсан аж. “Баянчандмань милк” ХХК-г Улсын бүртгэлд “Эко сүү” хэмээн нэрийг нь өөрчилжээ. Компанийг 100 хувь эзэмшдэг ганц хүн нь Ванчигийн Алтантуяа буюу З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр аж. Энэ байдлаараа эхнэр, дүү, үр хүүхдээ таньдаггүй төрийн түшээд олшрох төлөвтэй.