Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн дарга ЗГХЭГ-үн дарга Л.Оюун-Эрдэнэ Сангийн Яам,БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан 25 жилийн хөгжлийн төсөөлэлтэй танилцжээ.
Л.Оюун-Эрдэнэ сайдин хувьд Монгол Улсын эдийн засгийн багтаамж, ДНБ эзлэх хувь хэмжээ зэрэг асуудалд Монголбанк, Сангийн яам, ҮСХ-ноос гаргасан зарим тоо, баримт зөрүүтэй байдаг шалтгаан, төрийн бодлогын түвшинд хүн амын өсөлтийг цаашид хэрхэн дэмжих төсөөлөл, Монгол Улс ирэх 25 жилд эдийн засгийн тэргүүлэх таван салбарыг хэрхэн тодорхойлох зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудаас сонирхсон байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс сүүлийн 27 жил хөгжлийн тодорхой бодлого, нэгдсэн ойлголтгүй явж ирсэн гэхэд болно.
Гэхдээ ямар ч бодлогын баримт бичиг байхгүй юу гэвэл өрөөсгөл.Өнгөрсөн хугацаанд том, жижиг нийт 517 төсөл,хөтөлбө, төлөвлөгөө,бодлогын баримт бичгийг манай улсын хэмжээнд үйлдвэрлэсэн байдаг ч хоорондоо уялддаггүй,хэрэгжилт нь хангалтгүй байсан гэдгийг эрдэмтэн, судлаачид хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс ажлын хэсгийн боловсруулах Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг нь тунхагийн чанартай бус, улс орны тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон, бүх салбарын хөгжлийг хангасан, ТЭЗҮ-д суурилсан томоохон төслүүдээ тодорхой болгосон, улстөрийн намууд нэгдмэл байр суурьтай болсон, иргэдийн дэмжэгийг авсан байх ёстой хэмээн яам, агентлагийн удирдлагууд хэлсэн байна.
