//Ч.Уранхолбоо хавиргаа гэмтээсэн ч хатуужилтайгаа харууллаа

Ч.Уранхолбоо хавиргаа гэмтээсэн ч хатуужилтайгаа харууллаа

“Ододтой бүжиглэе” шоу олон түмний анхааралд байна. Олны танилууд мэргэжлийн бүжигчидтэй эн зэрэгцэж бүжиглэн, техникт суралцах үйл явц богино хугацааных гэхээр амаргүй даваа юм. “Хөөрхөн дэлхий” сангийн тэргүүн Ч.Уранхолбоо өнгөрсөн ням гаригийн шоуны бэлтгэлийн үед гэмтэж, хавирга нь цуурсан ч тайзнаа шүд зуун бүжиглэж, тэнцлээ. Бидний нэрлэж заншсанаар “Гала” Ану арван жилдээ гүйлтийн тамирчин явсан учраас тэсвэр хатуужилд хар багаасаа суралцсан байх магадлалтай.