//ПАРА ТАЭКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА Х.ЭНХТУЯА: Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээж байлаа гээд юу ч намайг зогсоохгүй

ПАРА ТАЭКВОНДОГИЙН ДЭЛХИЙН АВАРГА Х.ЭНХТУЯА: Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээж байлаа гээд юу ч намайг зогсоохгүй

Өдгөө 29 настай, ганц бие ээж Токиогийн олимпод оролцох эрхээ аваад буй Хүрэлбаатарын Энхтуяаг Паралимпын холбоо онцолжээ. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч таэквондогоор хичээллэж, амжилт үзүүлж байгаа нь түүнийг онцлох нэг шалтгаан юм. Тэрбээр “Тийм ээ, би өрх толгойлсон ээж, 29 настай. Гэхдээ би өөртэйгээ ижил олон мянган бүсгүйчүүдэд чиний одоогийн нөхцөл байдал чамайг нэг байранд чинь байлгаж чадахгүй. Хэрэв чи хүсэж л байгаа бол түүнийгээ хийж чадна гэдгийг би бусдад харуулахыг хүсэж байна” гэдгийг олон нийтэд хүргэхийг зорьж буйгаа илэрхийлжээ.

Х.Энхтуяа бол спортоор дамжуулан амьдралаа өөрчлөх боломжтойг харуулж буй бодит жишээ. Х.Энхтуяа 13 насандаа аймшигт ослын улмаас гараа тайруулжээ. Энэ амаргүй цаг үеийг даван туулж ахлах сургуулиа төгсөөд санхүүгийн чиглэлээр карьераа үргэлжлүүлэхээр шийджээ. Ингээд гадаадад суралцах мөрөөдлөө биелүүлэхээр шийдэж Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар уйгагүй хичээсэн ч эцсийн шатанд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар тэнцээгүй. Сэтгэлээр унаж, бүх зүйл харанхуйлсан тэр өдрүүдэд түүний найз Х.Энхтуяад амьдралын шинэ зорилго, өөрийгөө нээх боломжийг ойлгуулжээ. Тэр үг нь хэрэв чи хөгжлийн бэрхшээлээсээ болж сэтгэлээр унаж байгаа бол өөртэй чинь адил маш олон хүн тэмцэж, өөрийгөө ялж, амжилтад хүрснийг санах хэрэгтэй гэсэн хэдхэн үг байв. Тиймээс чи өөрийгөө өөрчилж, чамтай ижил нөхцөлд орсон олон хүнд урам зориг өгөхийг хүсвэл тамирчин болох ёстой гэсэн зөвлөгөөг дагаж найзынхаа ах, таеквондогийн дасгалжуулагчтай уулзсанаар амьдралаа өөрчилсөн гэхэд болно. Х.Энхтуяагийн шийдвэрийг нөхөр нь огт дэмжсэнгүй. Гэвч хүүдээ ээж нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бус хамгийн ажилттай яваа тамирчин гэдгээр харагдаж, үлгэр дууриал болох ёстой гэсэн хүсэл маш хүчтэй байжээ.

Ингээд шинэхэн тамирчин Х.Энхтуяа 2017 онд Лондонд болсон пара таэквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 44 кг-ийн жинд алтан медаль хүртжээ. Түүний энэхүү богино хугацааны өндөр амжилт бусдын нүдэнд маш хурдан ирсэн ялалт шиг харагдаж байсан ч тэрбээр цаг, мөч бүч бүхэнд уйгагүй бэлтгэл хийж байснаа хожим дурсжээ. Гэвч бүх зүйл санаснаар болдоггүй нь хэцүү.
2019 онд эрэмбээрээ дэлхийд 1-рт эрэмбэлэгдэж байсан Х.Энхтуяа хууль бус цохилт хийснийхээ төлөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсан. Гэвч энэ түүнд маш том сургамж болон үлджээ. Одоо бол тэр багаар ажиллаж, өөрийнхөө алдаа нэг бүрээс суралцах ёстойг мэддэг нэгэн болон төлөвшжээ.
Одоо Х.Энхтуяа энэ спортод Монголын анхны паралимпийн аварга болохыг хүсдэг. Түүний туйлын зорилго энэ биш. Цаашид Х.Энхтуяа эмэгтэйчүүд, залуу үеийг зөв замаар замнаж, амьдралдаа хөлөө олоход нь тусалж, чиглүүлэхийн төлөө ажиллахыг хүсдэг. Тэр зорилгынхоо замаар эргэлт буцалтгүй орсон гайхалтай тамирчин.