//УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгийн 2021 оны гуравдугаар сарын 22-ны хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

– Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;

– Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

– УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон УИХ-ын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

– Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.