//“Халдвар авсан иргэдийг 20 километр зайд машинаар тууж эмнэлэгт хүргэсэн гэдэг худал”

“Халдвар авсан иргэдийг 20 километр зайд машинаар тууж эмнэлэгт хүргэсэн гэдэг худал”

Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд халдвар авсан иргэнийг олон км газарт машинаар “тууж” эмнэлэгт хүргэсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан тайлбар өглөө. 

Тэрээр “Цахим сүлжээнд түгээд байгаа шиг зүйл болоогүй. Энэ асуудлыг УОК, Хүний эрхийн комисс зэрэг газарт мэдээлсэн. Коронавирусийн түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан иргэдийг эмнэлгийн тусгаарлалтад оруулах үйл ажиллагаанд оролцсон цагдаа, эрүүл мэнд, онцгой байдлын газруудын удирдлагуудын мэдээллийг авч нягталлаа.

Zarig.mn-ын гаргасан мэдээнд Ц.Отгонбаяр гэх хүн мэдээлэл өгсөн гэж дурдагдсан. Тухайн хүн тус сайтад мэдээлэл өгөөгүй. Иймд та бүхэн худал мэдээлэлд сэтгэл санаагаа бүү чилээгээрэй. Өнөөдөр ямар ч нөхцөл байдал үүссэн 20 км газарт хүн туугаад явж байдаг сэтгэлтэй хүн энэ нийгэмд байхгүй биз. Ц.Отгонбаярын өмнөөс ямар хүн мэдээлэл тараагаад байгааг нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой” гэв.