//АН-ынхан бургас хамгаалан жагслаа

АН-ынхан бургас хамгаалан жагслаа

“Зүүнбаян Рефайнери” компани туул голын бургасыг сүйтгэж барилгын үйл ажиллагаа явуулахаар газар шорооны ажил эхлүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн АН-аас НЗДТГ-ын үүдэнд жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн АН-аас “Зүүнбаян Рефайнери” компани Туул голын бургасыг хядсаны улмаас 13тэрбум төгрөгийн хохирол учирсныг БОАЖ-ын сайд мэдэгдсэн ч хорхирлыг барагдуулаагүй.Нийслэл хотод жилд нэг тэрбум гаруй төгрөгөөр уулын моддыг авчирч үхүүлсэн. Гялгар уутаар “өлгийдөж” гурван талаас нь түшүүлж, дусал тариа хийгээд ч модод ургасангүй.Нийслэл данхар бүтэцтэй ч хариуцлага хүлээх эзэнгүй болсныг бид эсэргүүцэж байна. хэмээн мэдэгдэж байлаа.