//ОБГ-ын 20 алба хаагчийг тусгаарлалаа

ОБГ-ын 20 алба хаагчийг тусгаарлалаа

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар энэ сарын 12-нд тахимын сургалт зохион байгуулснаас үүдэн 20 аврагчийг тусгаарлахад хүрээд байгаа тухай мэдээлэл байна. Учир нь уг сургалтад суусан нэг иргэн ковид-19 коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Ингэснээр үер ус, гал түймрийн аюул гамшгийн үед шуурхай бэлэн байдалд ажилладаг алба хаагчид ажиллах боломжгүй болж, улмаар гамшгийн үеийн эрсдэл нийслэлд тэр хэмжээгээрээ нэмэгдэж байгаа гэсэн үг юм.