//Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нийт нутгаар хүйтэрнэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС