//Зургаан настайгаасаа хүмүүнлэгийн ажил хийсэн Ж.Тэгшжаргал

Зургаан настайгаасаа хүмүүнлэгийн ажил хийсэн Ж.Тэгшжаргал

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7б ангийн сурагч Жамсранжавын Тэгшжаргал хэмээх сурагч зургаахан наснаасаа эхлэн олон нийтийн, хүмүүнлэгийн ажлыг тасралтгүй хийж иржээ. 

Анх гэр нь шатсан айлын хүүхдүүдэд хувцас өгч байсан Ж.Тэгшжаргал тэр цагаас хойш  сургуулийнхаа бие засахгазрыг тохижуулахаар “Дэлхийн зөн” ОУБ-д төсөл бичин 1000 хүүхдийн бие засах газрын асуудлыг багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ нийлэн шийдсэн, Соёлын төв, цэцэрлэгийн барилгын ажил хийж байгаа хүмүүст цагаан идээ, хоол цай хийж өгөх, амьдралын баталгаажих түвшнээс  доогуур орлоготой айл өрхүүдэд хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл өгөх, эмнэлгийн хоёр өрөөг тохижуулж цэвэр тохилог орчныг бүрдүүлсэн гээд санаачилж, зохион байгуулж хийсэн ажлуудыг тоочвол цааш урт жагсаалт хөвөрнө. 2021 онд 4 сая гаруй төгрөгийнхүмүүнлэгийн ажил хийжээ.

Сум орон нутаг, төр засагтаа хичээл зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын “Шилдэг хүүхэд”, “Шилдэг хүмүүнлэгийнүйлстэн”, “Энэрэнгүй үйлстэн”, “Тусч хүүхэд” зэрэг өргөмжлөл хүртжээ.