//Х.Эрдэнэт-Од ОУ-ын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болов

Х.Эрдэнэт-Од ОУ-ын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болов

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Ташкентын Их дуулга” тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны удирдах зөвлөлийн хурал болсон талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэв.

Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг IJF-гийн Удирдах зөвлөлд сонгосон байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөл нийт 17 гишүүнтэй. МУГТ Х.Эрдэнэт-Од дэлхий дахинд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпын хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай ийнхүү хамтран ажиллахаар боллоо.