//Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хийлээ

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр цахим хэлэлцүүлэг хийлээ

Хүртээмжтэй, аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд үзүүлэх нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

ЭМЯ, ЭМХТ,  ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр 2021 онд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын чиглэлээр хийх үйл ажиллагааны танилцуулга, Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын сүлжээний талаарх мэдээлэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээнд 2020 онд бүртгэгдсэн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээний тайлан зэрэг мэдээллүүдийг өгч, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцлоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны стратегийг  санаачлан гишүүн орнуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачлагын хүрээнд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үндэсний сүлжээг улс орны хэмжээнд байгуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэн бэхжүүлэх арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа билээ.