//“Бичлэг”-тэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна

“Бичлэг”-тэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр жагсаж байна

Нэр бүхий шүүгч нарын бичлэгтэй холбоотой асуудлаар зарим иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар  “PARKVIEW” хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цуглаж, энэ үедээ согтуурсан байж болзошгүй бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаад буй.