//Яруу найрагч Х.АЛАГАА “СТА” боллоо

Яруу найрагч Х.АЛАГАА “СТА” боллоо

Монгол ёс зан заншил, биет ба биет бус өв соёлыг өнөө хүртэл таслахгүй залгамжилж яваа цөөнгүй залуучууд та бидний дунд байгаа нь сайшаалтай.Тэдний нэг төлөөлөл болсон Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, МЗЭ-ийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Монгол туургатны утга зохиол урлаг Анатологийн нэрэмжит шагналт Хаянхярваагийн Алагаа юм.

Тэрээр 22 жил тасралтгүй Үндэсний баяр наадмын Хурдан морины цолыг цээл сайхан хоолойгоороо уяач, унаач, морь гурвын алдар нэрийг цуурайтуулан алдаршуулсан энэ цагийн нэр цуутай цөөн хурдан морины цол дуудагч ажээ. Яруу найрагч Х.Алагаа “Аав шигээ тод танина”, “Мэлмий тунгалаг хайрлана” зэрэг олон сайхан эгшиглэнт яруу найргийн номуудаа гаргаж уншигч олны хүртээл болгосон байдаг.

Монголын утга зохиол хэмээх босго өндөртэй оюуны их “том айлд” Дархан Алагаа, Дарханы Алагаа гэсэн нэрээр хүч түрэн орж ирсэн өөрийн гэсэн өнгө зүстэй, чамбай шүлэгтэй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан найрагч юм. Ган үзэг, гантөмөр хоёрыг хоршуулан, хослуулагч Герман-Монголын Мэргэжил сургалтын төвд багшилж, олон зуун гарын шавь бэлтгэн төрүүлсэн гавьяатай нэгэн.

No description available.

Саяхан “цөөвөр” хэмээх үхэр жилийн цагаан сарын босго нь дээр түүний үндэсний өв соёлыг олон жил тээн, түгээн дэлгэрүүлсэн хөдөлмөр болоод Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Соёлын Тэргүүний Ажилтан” тэмдгээр шагнажээ. Шагналыг Иргэний нийгмийн байгууллагын нэрт төлөөлөгч, эх оронч, тэмцэгч Д.Гансүрэн билэгт сайн өдөр гардуулж, “Билгийн Далай Урлагийн Академи”-ийн Удирдлагын Баг хамт олон, ойр дотнын зүрхний гэрэлт найз нөхөд нь байлцан халуун баяр хүргэв.

С.БАТГҮР