//Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай хорив

Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай хорив

“Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлээр иргэн Д.Эрдэнэбилэгийг өчигдөр /2019.05.28/ 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан байна.

Өмнө нь Нийслэлийн Прокурорын газар хоёр ч удаа Д.Эрдэнэбилэг нарыг хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч өмгөөлөгч нар нь шүүгчдээс татгалзсанаар хорих саналыг хэлэлцэх асуудал хойшилж байсан юм. Харин өчигдөр шүүхээс Д.Эрдэнэбилэгийг хорих шийдвэр гаргав.