//КОВАКС: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ

КОВАКС: Вакциныг энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөжээ

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй энэ сарын 15-ны өдөр цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25740 тун, “Астразенека” вакцины 163200-276000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байна. Харин “Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтанд оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа,  вакцин нийлүүлэх ажилд бүх талаар  хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ.