//Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 21. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй  хар морь өдөр.

Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.

 Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Төмөр үхэр жилийн Хаврын уур 23 цаг 11 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.