//Оёдлын салбарын “хадлан”

Оёдлын салбарын “хадлан”

Оптимист бүсгүй Түвшинжаргалын Хонгорзулыг энэ удаад онцолж байна. Үндэсний дээлэнд үнэгэн захтай малгай хийж, орчин цагийн деталиудаар “сэлбэсэн” түүний гавьяаг үйлдвэрлэлийг дэмжигч хүн бүхэн эдэлж байна. Хонгорзулыг анх оёж эхлэхэд үнэндээ хүмүүс дотоодод оёсон бүтээгдэхүүнийг төдийлөн ойшоодоггүй байлаа. Тиймээс европ загварын хувцаснууд оёод, шошгогүйгээр худалдаалж эхэлсэн юм. Харин хадлан дээлний санааг түүнд УИХ-ын гишүүн асан М.Зоригт зөвлөсөн гэдэг. Одоо “Three Flames” ХХК алдарт хадлан дээлнээс гадна аяллын хувцсаар тэргүүлэгч болчихоод байна. Ямар ч цаг үед шантарч үзээгүй тэрбээр шинэ тутам мэндэлж буй жижиг үйлдвэр болон хоббитуудыг дэмжих бодлого баримталдаг. “Эсгүүр олноор хийх бол манайд аваад ирээрэй. Бид эсгээд өгье” гэх нь бий. Энэ бол мань хүний төрөлх чанар. Олонтойгоо, эрсдэж, омогшиж ирсэн үйлчин бүсгүйн өөрчлөгдөшгүй зан. Тус компанийн бүтээгдэхүүнүүд хятад, орос, европийн оронд зохих хэмжээгээр танигджээ. Манайд бол Аса аваргаас эхлээд бүх алдартан үйлчлүүлдэг. Жилийн дөрвөн улирал үүд нь хаалттай ч, дотроо нүргэлж л байдаг ийм баавартай үйлдвэр одоогоор алга. Оёдлын салбарт 15 жил зүтгэсэн оптимист бүсгүйд амжилт хүсье ээ.