//Сэтгүүлч Н.Дуламсүрэн: Нэн түрүүнд хөгжил буурай орнуудад үнэ төлбөргүй нийлүүлнэ гэж яаран мэдэгдэв

Сэтгүүлч Н.Дуламсүрэн: Нэн түрүүнд хөгжил буурай орнуудад үнэ төлбөргүй нийлүүлнэ гэж яаран мэдэгдэв

Орос вакцинаа Энэтхэгт, Энэтхэг вакцинаа Монголд турших бололтой янз нь. Энэтхэг дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцинаа сайн санааны дохио болгон зарим улсууд руу үнэ төлбөргүй экспортлохоор болсон нь шулуухан хэлэхэд биологийн туршилт, шударгаар ярьвал амь сорьсон ангууч юм. Нэн түрүүнд буурай хөгжилтэй орнуудад үнэ төлбөргүй нийлүүлнэ гэж яаран мэдэгдэв. Тодруулбал, “Коваксин” гэх вакцинаа Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврик зэрэг 7 оронд, харин “Ковишиелд” гэх вакциныг Бутан, Афганистан улсууд руу илгээхээр шийдвэрлэж, шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдэв. Тэгэхээр улс орон нь авилгалд идэгдсэн улс төрчдөд нь мафид баригдсан манайх мэтийн улсын хувьд цар тахал өвчин бол цааз юм. Хүн төрөлхтнийг хөнөөх ерөндөг нь санаатай дэгдээж буй цар тахал, түүнээс аврагдах халхавчтай вакцины хар бизнес. Гэвч баталгаа хаана ч байхгүй. Барих биегүй бактери, харах ханагүй нянг таних тэнхэл буурай оронд даанч алга тул буцалтгүй тусламж хэмээх будмал хорыг хүлээж хэзээ үхэхээ хөх тэнгэрт даатгахаас өөр чадал үгүй чансаа үгүй. Одоо байлдах шаардлагагүй, бараг үхүүлээд дуусгах био террорт бүслэгдэв. Бүтэн үнэн энэ. Барууныхан бага буурай орнуудыг баллаж байна даа. Богдын дүрд хувилж, бооцоо тавин мөрийцөж байна. Мөрдөөд ч олохгүй, мөшгөөд ч тэмтрэгдэхгүй тийм дажин эхэлсэн, даам гарсан. Бид юу хийх вэ? Өнөө тулгамдаад буй аюулаас үндэстнээ аврах хөтөлбөр хэрэгтэй. Өөрсдийн гараар бүтээсэн бүхэн л үнэн болох цөвүүн үе эрхшээсээр ирсэн. Үжил нянг өөрсдөө судалж өөрийн технологи, мөрдөх горимтой болох. Өөрсдийн үндэсний баг гэж бий юу таминь ээ. Та нар дор дороо нэг бодолхий л дээ. Долгион эрх биш үүсэх л учиртай. Довтлон буй аюулаас дорго шиг яаж зайлах вэ? Торгуулийн суман болох уу, торж мэнд үлдэх үү? Хариу гялс ???