//Коронавируст халдварын 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ

Коронавируст халдварын 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ

Нийслэлээс бусад аймаг, орон нутгагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 21 дэх шатны үнэлгээг цахимаар хийлээ.

Эрсдэлийн үнэлгээг УОК, НОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.

Ажлын хэсэг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.