//Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэр дэвшсэн сайдууд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэр дэвшсэн сайдууд

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт нэр дэвшиж байгаа сайдуудын талаар хэлэлцэж эхэллээ.

Та бүгдэд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн сайдад нэр дэвшигчдийг танилцуулж байна. Үүнд:

1. Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн С.Амарсайхан


2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ц.Нямдорж


3. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Н.Уртнасан


4. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд – УИХ-ын гишүүн Х.Нямбаатар /Улиран ажиллах/


5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд –  УИХ-ын гишүүн Б.Жавхлан


6. Монгол Улсын Засгийн газрын гишүүн ,Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг


7. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд – Ч.Номин


8. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд – Хоёрдугаар эмнэлгийн дарга С.Энхболд


9. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд – УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан


10. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – А.Ариунзаяа /Улиран ажиллах/


11. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар /Улиран ажиллах/


12. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр /Улиран ажиллах/


13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар /Улиран ажиллах/


14. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд – Г.Ендон /Улиран ажиллах/


15. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – З.Мэндсайхан /Улиран ажиллах/


16. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд – Н.Тавинбэх /Улиран ажиллах/