//“Өмнийн говийн хийморь” сонсдог ном хэвлэгдэн гарлаа

“Өмнийн говийн хийморь” сонсдог ном хэвлэгдэн гарлаа

Өмнөговь аймаг түүх домог, өв соёл, алдартан цуутнууд, хүчит бөхчүүд, онч мэргэд, домогт хурдан хүлгүүдээрээ цуутай.Аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачилгаар ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРЬ” сонсдог номыг бүтээж, домогт хүлгүүд, цэц мэргэн харваачид, хүчит бөхчүүдийнхээ ховор амжилт, түүхэн гавьяаг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүллээ.

Дархан мэргэдээс даамай хурдан хүлгүүд хүртэл, даншиг наадмын түрүүнээс домогт хүчит бөхчүүдийг багтааж ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРИЙГ сонсогч та бүхний мэлмий сонорч өргөн барьж байна. Өмнөговь аймгаас төрөн гарсан домогт хүмүүс, үндэсний өв соёл болох монголын үндэсний бөх, хурдан морьд, дархан мэргэдийн тухай хууч яриа, түүх домгийг хүүрнэн өгүүлэхээрээ ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРЬ сонсдог ном чухал ач холбогдолтой юм.