//Д.Эрдэнэбат та “Асартайн говь” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан уу?

Д.Эрдэнэбат та “Асартайн говь” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан уу?

Д.Эрдэнэбат та “Асартайн говь” компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан уу?

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын дүү Э.Золжаргал. Түүний гэр бүлийн хүн П.Нямцогтын нэр дээр “Асартайн говь” ХХК хэмээх уул уурхайн компани байдаг. Гэвч цаад эзэн нь Д.Эрдэнэбат гэх юм билээ. Энэ жилийн гол дуулиан болох 64 тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөөд ирэнгүүт, УИХ-ын гишүүдийн булхай луйвар ил болсон. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэл, давуу талаа ашиглан бусдад тараасан байж болзошгүй баримтууд бий. Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-г дэмжих хөрөнгөөс сонгон шалгаруулалтгүйгээр зээл олгосон.

Дурьдвал, Аж үйлдвэрийн сайдын 2015 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан “Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хорооны журам”-ыг зөрчиж, ЖДҮХС-ийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс 2015 онд Аж үйлдвэрийн сайдын А/79 тоот тушаалаар 4 аж ахуй нэгжид 1 тэрбум 327 сая төгрөг, сайдын 108 тоот тушаалаар 4 аж ахуй нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5 тэрбум 28 сая төгрөг, сайдын 183 тоот тушаалаар 1 тэрбум төгрөг, нийт 7 тэрбум 355 сая төгрөгийг  нэр бүхий иргэн,  аж ахуй нэгж, байгууллагуудад сонгон шалгаруулалтгүй шууд олгосон байдаг. \баримтыг хавсаргав.сур\

Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын хувиар тушаал гарган “Ораметалл” ХХК-ийн “Оюутолгойн хэрэгцээт өндөр хромт тээрмийн бөөрөнцөгийг үйлдвэрлэх төслийн санхүүжилт”-эд 1 тэрбум 377 сая төгрөгийг зээлийн эргэн төлөлтөөс шууд олгохоор шийдвэрлэсэн талаар баримтад дурджээ.

Д.Эрдэнэбат сайдын тушаалаар, шалгуургүйгээр зээл авсан “Ораметалл” ХХК-ийг танилцуулахад 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр байгуулагдсан. Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, “Хөтөл”-ийн цемент, шохойн комбинат, “Бороо гоулд”-ын алтны үйлдвэрүүдэд тус тус бүтээгдэхүүнээ  нийлүүлэн ажиллаж ирсэн. Тэр дундаа “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Бороо”-гийн алтны үйлдвэрүүдийн байнгын харилцагч болж чадсан гэж компанийнхаа танилцуулгад онцолсон байгаа юм.

Мөн “Видү” ХХК, “Само Мах” ХХК, “Он энд Офф”, “Гетженероус” ХХК, “Сити Палас” ХХК, “Глобал аппарел лимитед” ХХК, “Мегамолл” ХХК, “Хүдэр мөнгөлөг” ХХК,  “Апиресурс” ХХК-д Д.Эрдэнэбат сайдын шийдвэрээр ЖДҮ-ийн зээл очсон.

Сайдын ивээлд багтан сонгон шалгаруулалтгүй зээл авсан компаниудын мэдээллийг харахад “Сити Палас” ХХК нь барилгын компани.  “Апиресурс” ХХК-ийн тухайд зөгийн бал боловсруулах, савлах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын хувиар өөрийн гарын үсгээ зурсан байдаг. Ийнхүү АН-ын бүлгийн дарга нь хэрэг дээрээ хөшигний ард хууль бус шийдвэр гаргаж байсан нь баталгааждаг.

Ард иргэд, албан байгууллагууд банкнаас зээл авахын тулд бараг тэр зээлийг авахааргүй баян гэдгээ нотлох шаардлага гардаг. Тэгвэл эрх мэдэлтнүүдийн хувьд банкнаас зээл авна гэдэг хуруугаа инчдэж, хүсэл биелүүлэх төдий аж. Д.Эрдэнэбатын “Асартайн говь” ХХК, Ажнай Д.Бат-Эрдэнийн мэдлийн “Капитрон” банкнаас 8.5 тэрбум төгрөгийн зээл авахдаа 1 тэрбум хүрэхгүй үл хөдлөх хөрөнгө, найман тэрбум хүрэхгүй уул уурхайн техник барьцаалсан байна. Энгийн хүмүүс энэ зэргийн барьцаагаар зээл авбал бизнес нь өргөжиж ядах юу байх вэ дээ.

Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын хувиар өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулсан тушаалыг уншигч та харж байна. Тодотгоход, Үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа урагштай сайн л байвал улсад хэрэгтэй. Бид үйлдвэрлэгч компаниудын нэр сүр, үйл ажиллагаанд халдах гээгүй. Харин шударга үнэнийг шаардаж суугаа Д.Эрдэнэбат дарга  хэрэг дээрээ хөшигний ард хууль бус шийдвэр гаргаж байсныг нь баталгаажуулсан Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн албан шаардлагад үндэслэн энэхүү мэдээллийг хүргэж байна.