//Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг С.Чинзориг нарын гишүүд санаачлан 2017 онд УИХ-аар батлуулсан бөгөөд хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжсэн бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдаж, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн, 8800 малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон.     

Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувьбуюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

            Хууль хэрэгжих хугацаанд дэлхий дахинд Ковид-19 цар тахал дэгдэж, коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, зарим аймагт зуншлага оройтсоноос өвөлжилт хаваржилт хүндрэх эрсдэл үүсч отор нүүдэл ихтэй байгаа зэрэг тодорхой хүчин зүйлүүдийн улмаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлага бий болсныг төсөл санаачлагчид танилцуулсан.

            Хуулийн хугацааг сунгаснаар 1995 оноос 2017 оныг дуустал хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй 15-60 насны иргэд хамрагдаж шимтгэлээ нөхөн төлөх боломжтой юм.

Шимтгэлийн хувь хэмжээ нь хөдөлмөрийн хөлснийдоодхэмжээний 10 хувьтайтэнцүү байхаар Засгийн газраас тогтоосон бөгөөд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлтээ өөрийн харьяалах нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Тасарсан хугацааныхаа тэтгэврийн даатгалын шимтгэлийгнөхөн төлснөөр 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн үүнийхээ 15 жилд нь малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн бол, мөн хугацаанд шимтгэл төлсөн ба 12.5 жилийн хугацаанд малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй юм.