//УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.01.12/ хуралдааны тов, дараалалыг танилцуулж байна. Үүнд:

– Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

– Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд хуралдана.