//Д.Нямхүү даргын эхнэр Англид вакцин хийлгэв

Д.Нямхүү даргын эхнэр Англид вакцин хийлгэв

ХӨСҮТ-ийн Нямхүү даргын эхнэр Англи улсад ажиллаж амьдардаг. Оюутны ширээнээс онцгой сайхан бүсгүйд хайр сэтгэлээ өгсөн гэж огшин ярих дуртай хань нь Англи улсад эмч хийж, эрдэмтэн доктор болтлоо боловсорсон. Нямхүү даргын эхнэр Англи улсад ковид өвчнийг эмчлэх эмч нарын тэргүүн эгнээнд тэмцэж яваа билээ. Саяхан хэд хоногийн өмнө эхнэр нь ханьдаа сайхан мэдээ дуулгаж баяртай байгаагаа илэрхийлж зурагаа илгээсэн байна. Учир нь урьдчилан сэргийлэх вакцин хийлгүүлээд баяртай байгаа бөгөөд түгшихгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх болжээ. Тодруулж хэлэхэд Герман улсаас ирсэн вакцин хийлгэжээ. Манай улсад удахгүй вакцин ирж, магнай тэнийлгэх биз ээ.