МАН-ын бүлэг өчигдөр 21.00 цаг хүртэл хуралдаж Д.Хаянхярвааг бүлгийг даргаас огцруулсан. Түүнийг огцруулах асуудлаар хоёр удаа санал хураасан. Эхний санал хураалтаар гишүүдийн санал 29/29 өөр тэнцсэн учраас дахин санал хураасан. Дахин санал хураалтаас өмнө УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Дэлгэрсайхан нар ирсэн юм. Ингээд дахин санал хураахад санал өгсөн гишүүдийн 32 нь Д.Хаянхярвааг огцруулахыг дэмжсэн бол 27 нь дэмжээгүй. Өнөөдөр өглөө тэрээр өөрийн цахим хуудаснаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг хангалттай цугласан талаар бичсэн байна. Өчигдөр өдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах асуудлаар цугласан гарын үсэг 36-т хүрсэн гэх мэдээлэл явсан.
SHilen.mn