//Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласан хуваарийн дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.01.06/ хуралдана.

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас эхлэх тус хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.