//АЗАРГА АМАРБАЯСГАЛАН

АЗАРГА АМАРБАЯСГАЛАН

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 15-ны өдөр МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт нэр дэвших эхлэлээ тавьж, бэлэг сэлтээ тараагаад ирсэн. Тодруулбал, тэрээр намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ аль эрт тохироо хийсэн тул ийнхүү УИХ-д ганцхан мандаттай Говь-Алтай аймгийг өөрийн тойрог болгохоор шийджээ. Ингэхдээ тэрээр аймгийн багуудад хурдан удмын азарга бэлэглэж, олон лам нараар ном хуруулж бэл бэнчингээ гайхуулжээ. Түүнийг ингэж Говь-Алтайчуудад хайр зарлаж явахад нь намын дарга У.Хүрэлсүх нь хүртэл тус аймагт ажиллаж, олны анхаарлыг зэрэг татсан байна.

Тэгвэл МАН-ын генсек, ЖДҮ-чин Д.Амарбаясгалангийн тэрхүү аархалт, бэлэг сэлтийг Алтай нутгийн түмэн олон ихэд сэжиглэн хүлээж авчээ. Тэгээд ч зогсоогүй түүний бэлэглэсэн тэр олон хурдан удмын азаргыг нутгийнхан “энэ хүү ямар мөнгөөрөө худалдаж авсан юм бол оо. Арай нөгөө ЖДҮ-ийн мөнгөнөөс туусан биш байгаа” гэж болгоомжилж байгаа гэнэ. Нээрээ л тэр олон хурдан удмын азаргыг Д.Амарбаясгалан ямар мөнгөөрөө худалдаж авсан бэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж байгаа юм. Учир нь өнөөдрийн ханшаар хурдан удмын адуу, тэр дундаа азарга дор хаяж 5-10 сая төгрөг, түүнээс ч дээгүүр үнэлэгдэнэ. Тэгээд бодохоор Д.Амарбаясгалан зөвхөн азарга худалдаж авахад олон саяыг зарсан болж таарна. Харин тэр мөнгө хаанаас гарав? Арай өнөө ЖДҮ-ийн мөнгө биш биз дээ.