//УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна.


1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Бусад.

2. Төсвийн  байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Ажлын хэсэг байгуулах тухай /Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хамруулан шалгаж, дүгнэлт гаргах, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 8.3.15 дахь дэд заалтын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах/.

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

– Бусад.