//Хүнсний үйлдвэр, түгээлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна

Хүнсний үйлдвэр, түгээлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна

Хүнсний үйлдвэр, түгээлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн шалгалтыг 9 дүүргийн 171 хорооны 336 объектод 201 улсын байцаагч хийгээд байна. Үүнээс хүнсний худалдааны газар -217, хүнсний үйлдвэр цех-38, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 77 газар хамрагдлаа.

Эдгээр газруудад 101 зөрчил илэрч, 62 хувийг газар дээр нь арилгуулж 318 иргэн аж ахуй нэгжид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар мэдэгдэл хүргүүллээ.

Шалгалтын үеэр дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна.

• Эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ариун цэврийн өрөөгүй,

• Амны хаалтгүйгээр иргэдэд үйлчилсэн,

• Хүн хоорондын зай бариагүй,

• Тогооч маск зүүгээгүй,

• Ариутгал халдваргүйжүүлэлт хийлгээгүй зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

Мөн хадгалалтын хугацаа дууссан эклер, ааруул, зайдас, цагаан гаа, зөөлөн вафли, зэрэг 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар нь устгууллаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.