//Д.Нямхүү, Т.Мөнхсайхан нарын “мөргөлдөөн” юунаас үүдэлтэй вэ?

Д.Нямхүү, Т.Мөнхсайхан нарын “мөргөлдөөн” юунаас үүдэлтэй вэ?

Хэдхэн хоногийн өмнө УОК, ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй онлайнаар хуралджээ. Цаг үед үүсээд буй нөхцөл байдлын тухай хэлэлцэхдээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг тараан байршуулж нэгмөсөн шинээр сэргээн засварлана гэж. Үүнийг Д.Нямхүү эмч эсэргүүцэж “Хахир өвлийн хүйтэнд нэг айл нүүхэд л ямар хэцүү байдаг билээ. Бүхэл бүтэн эмнэлгийг өдийд засна гэж юу ярина вэ. Нүүлгэлт хийвэл тархалт улам нэмэгдэж, замбараагаа алдана” гэсний төлөө сайд Т. Мөнхсайхан түүн рүү дайрч, санал солилцох биш би, чи-дээ тулсан хэрүүл болж хувирсныг эх сурвалж хэллээ. “Хүчит шонхор” захын боссуудын буюу бизнесмений эрх хүү бүтэн улс орны эрүүл мэндийн салбарын асуудалд арай л хөнгөн хуумгай хандаад байна уу даа. Гэмтэл согогийн эмнэлэг, түүний хувьдаа авсан Нэгдүгээр эмнэлэг үеийн “жаалууд”-ынх нь удирдлагад шилжсэн. Энэ явдал газар авбал цаашид ард иргэдээс авлагатай юм шиг дураараа тонгочсон нэг нөхөр гарч ирэх вий дээ. Т.Мөнхсайханы даруухан царайд хууртсан сонгогчид “мэргэжлийн” хүн хэлэхээсээ хийх нь их гээд өмөөрөнгүй. Гэвч ар хударгаар ийм л зүйл амжуулж явна. Эцэст нь ЭМЯ хүртэл эрх хүүгийн нөлөөгөөр ажлаа хийх үү, амин хувиа бодох уу гэсэн бэртэгчингүүдээр дүүрчихвэл хэцүүхэн байлтай. Халдвартын хашаанаас гарч үзээгүй хашир анжгай Нямхүүг шүүж хэлэлцэх өдөр хоног олдох л байлгүй. Энэ цаг үе бол яавч тохиромжтой биш ээ. Хувийн үзэл бодлоо биесдэа тулгаж, хувьсгалт намын үлдэгдлүүдийн социализм нэвт үнэртсэн хийрхэл дор энэ улс орон л хэцүүдэж байна. Н.Cоно