//Туузан дамжуулагч төхөөрөмжийг нэвтрүүлэв

Туузан дамжуулагч төхөөрөмжийг нэвтрүүлэв

ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн салбар агуулахын үйл ажиллагаандаа туузан дамжуулагч төхөөрөмжийг нэвтрүүллээ. Туузан дамжуулагч төхөөрөмж нь 10 метрийн урт, 1-5 метрийн өндөрт тохируулах автомат удирдлагатай, зөөвөрлөн байрлуулах боломжтой дугуй, хоёр чиглэлд эргэх тохиргоотой удирдлагатай юм.

Ингэснээр нөөцийн бараа, материалыг ачих, буулгах, сэлгэх ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг гурван дахин нэмэгдүүлэн, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжрах боломж бүрдээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.