//Эгийн голын мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ

Эгийн голын мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 107 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/Тус сумын харьяат иргэн С-ын эзэмшлийн “Королла” загварын суудлын автомашин Эгийн голын мөсөнд цөмөрсөн, бүхээгний орой хэсэг нь цухуйсан бөгөөд дотор нь хүн осолдсон байж болзошгүй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, хүч нэмэгдүүлэн ажиллахаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14:50 цагт тус тус очиж, мөн өдрийн 16:07 цагт автомашиныг татан гаргасан. Машинд байсан тус сумын харьяат иргэн С /30 настай, эрэгтай/, иргэн Э /37 настай, эрэгтэй/ нарын цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.